“MERS” -тэй өвчтөнүүдтэй харьцсан хэнийг ч "Хаж"-д оролцуулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:48:36

ЭР-РИЯД. /Xinhua/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан хүмүүстэй харьцсан хүмүүсийг энэ оны “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөлдөх үйлдэх ёслолд оролцохыг Саудын Арави хориглоно.

Тус улсын ЭМЯ-ны мэдэгдсэнээр, энэ нь вирусийн гаралтай амьсгалын замын уг өвчний тархалтыг дахин идэвхжүүлэхгүй байхын тулд авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг аж.

Энэ сард тус улсад, голдуу нийслэл Эр-Рияд хотод нь  “MERS”-ийн халдварын 71 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Саудын Аравид нийтдээ 1173 хүн “MERS”-ийн халдвар авсны 606 нь эдгэрсэн бол 56 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эр-Риядад дахин тархаж эхэлснээс хойш “MERS”-ээр нас барагсдын тоо 502 болж нэмэгджээ.

“MERS”-ийн халдвар авсан тохиолдолд халуурах, амьсгал давчдах, хатгаа авах, бөөрний дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд