Орон нутагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-12 16:28:30

Увс /МОНЦАМЭ/ 2017 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл дуусч, онолын хичээлүүд энэ сарын 1-ээс эхэлж, хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж байна.Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт Хөдөлмөрийн дээд сургуулийн 5, Улаангом политехник коллежийн 3 оюутан эрүүл мэндийн үзлэг, бие бялдар, биеийн тамирын шалгуур үзүүлэлтэд тэнцэн хамрагдаж байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй залуус цэргийн ерөнхий бэлтгэл сургалтаа ирэх 6-р сарын 10 хүртэл аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд хийх аж. Харин цэргийн тусгай бэлтгэл сургалтад 6-р сарын 14-өөс 8-р сарын 14-ний хооронд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хамрагдах нь ээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл болсон байна. Мөн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдсанаар цаашид төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангах болж, эх оронч үзэл төлөвшихийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Увс аймгаас 36 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагджээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ