С.Сталлоне Warner Bros-ыг шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК./TASS/. Холливүүдийн нэрт жүжигчин Сильвестер Сталлоне “Сүйтгэгч” /Demolition Man, 1993/ киноны кассын орлогын өөрт нь ногдох ёстой хувийг өгөөгүй хэмээн буруутган Warner Bros. Entertainment кино студийг шүүхэд өгчээ. Энэ тухай Bloomberg агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Калифорни муж улсын Лос-Анжелес хотын шүүхэд өгсөн өргөдөлд "гэрээний нөхцлийн дагуу тус киноны орлого 125 сая доллароос дээш гарсан тохиолдолд жүжигчин 15 хувийг нь авах ёстой" гэж дурджээ. Сталлонегийн “Rogue Marble Productions” компанийн мэдэгдсэнээр, зөгнөлт адал явдалт “Сүйтгэгч” кино дэлхийн даяар 159 сая долларын орлого олжээ.
Гэтэл Warner Bros студи мэдэгдэхдээ "57 сая долларын төсөвт өртгөө ч нөхөж чадаагүй" гэсэн аж. “Rogue Marble Productions” компани тус кино студид хандан, энэ талаар тайлбар өгөхийг шаардахад хариуд нь ямар нэгэн тайлбар хийлгүйгээр Сталлонед 2,8 сая долларын чек илгээжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, Сталлоне өөрт ногдох ёстой мөнгөнөөс гадна нөхөн төлбөр авах бодолтой байгаа бөгөөд мөнгөний хэмжээг дурдаагүй байна.
Шүүхэд ялалт байгуулснаар тус жүжигчдэд олгох ёстой мөнгийг өгдөггүй луу унждаг явдлыг таслан зогсооно гэж өдгөө 70 насыг зооглож буй жүжигчин найдаж байгаа ажээ.
О.Барс