НҮБ-ын төв байранд “Анхдагчдын эрин” киног үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-04-14 01:05:49

НҮБ./TASS/. “Восход-2” сансрын хөлгийн нислэгийн тухай өгүүлдэг “Анхдагчдын эрин” уран сайхны киног лхагва гарагт НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд үзүүлжээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэ арга хэмжээг 4 дүгээр сарын 12-нд тохиодог хүн сансарт анх ниссэн өдөрт зориулжээ.

Ерөнхий Ассамблейн байрны хурлын танхимд хэдэн арван дипломатчид, нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн цугларчээ. Зочдод хандан НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Петр Ильичев баяр хүргэн үг хэллээ.

Энэ киног 1965 оны 3 дугаар сарын 18-ны бодит үйл явдлаас сэдэвлэн 29 сарын хугацаанд бүтээсэн бөгөөд тэр өдөр Алексей Леонов “Восход-2” сансрын хөлгөөс задгай сансарт гарсан юм.

А.Леонов НҮБ-ийн төв байранд цугларсан үзэгчдэд хандан видео илгээлт ирүүлж “52 жилийн өмнө болсон үйл явдлыг сэргээн амилуулах” гэж оролдсон тухайгаа ярьжээ. Леоновын ярихдаа “задгай сансарт ажиллах нь ямагт хамгийн хүнд хэцүү, эрсдэлтэй ажил байх болно. Та бүхэн анхааралтай үзнэ үү. Энэ бүхэн үнэн шүү, та нарт таалагдах аваас би ихэд баярлах болно” гэлээ.

О.Барс

Холбоотой мэдээ