Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөл хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-04-17 15:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөл”-ийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Эрүүл мэндийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ.

Энэ хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд та бүхний туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Эрүүл мэндийн салбарт засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн болон  эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад орнуудын болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 20 орчим томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Эдгээр төсөл хөтөлбөрийн эдийн засгийн болон бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг сайжруулах зорилгоор бид  энэх хурлыг зохион байгуулж байна” гэж онцлов.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ