“Валдай”-н чуулганы үеэр Путин яриа хэлцээ хийхийг уриалсан дохио өгсөн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСОЧИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын форумд хэлсэн үгийн гол утга санаануудын нэг нь яриа хэлцээ хийх арга замыг хайх нь чухал гэдэг дохио байлаа гэж Харвардын их сургуулийн профессор Тимоти Колтон үзэж байна.
“Ерөнхийлөгч Путины хэлсэн үг далайцаараа эрс шүүмжилсэн утгатай байгаагүй гэж би хэлэх байна. Тэрбээр ОХУ болон Өрнөд наад зах нь хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг дохиог өгсөн юм шиг санагдсан. Үг хэлэхдээ Путин “яриа хэлцээ” гэдэг үгийг хэд хэдэн удаа давтаж хэлсэн. Түүний зөв гэж би бодож байна, бид үнэхээр яриа хэлцээ хийхийг оролдох хэрэгтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
“Хэрэв Сирийн байлдааны байдал тогтворжвол тус улсын болон эх орондоо буцаж очих ёстой цагаачдын цаашдын хувь заяатай холбоотой хэлэлцээний шинэ шатыг ОХУ эхлүүлэх хүсэлтэй байна гэдгийг маш тодорхой харуулна” гэж Колтон үргэлжлүүлэн хэлсэн байна. “Мөн энэ салбар нь хамтран ажиллах том талбар болно гэдэгт би итгэлтэй байна” гэж тэрбээр онцлон дурджээ.
“Украины асуудлын хувьд Путин хэлэхдээ, Киев Минскийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа Оросын байр суурийг дахин цохон тэмдэглэсэн. Энэ тухай урьд нь Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч мөн хэлж байсан” гэж Колтон хэлсэн байна.
Д.Жаргал