Сөүлд 130 мянган хүнээс төрийн албаны шалгалт авав

Дэлхийд | Боловсрол
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:01:43

СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн тархалттай холбоотойгоор түгшүүртэй байгаа  хэдий ч нийслэл Сөүл хотод  өнгөрсөн амралтын өдөр 130 мянга орчим хүнээс төрийн албаны шалгалт  авлаа.

Уг вирусийн тархалт даамжрахаас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн албаны шалгалт авахаа хойшлуулах хэрэгтэй гэж хүмүүс үзэж байсан ч тус хотын захиргаа төлөвлөсний дагуу 150 гаруй газарт шалгалт авсан байна.

Амны хаалт зүүсэн хотын захиргааны албаны хүмүүс шалгалт өгөх гэж байгаа хүмүүст гараа ариутгуулахыг уриалж, шалгалт авах газар руу орохынх нь өмнө зориулалтын төхөөрөмжөөр тэдний халууныг үзэж байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд