Орост хэвлэгдсэн 38 номыг худалдахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:03:56

КИЕВ. /ВВС/. “Үзэн ядалтын үзэл санаа” болон “хэт давруу үзэл”-ийг дэлгэрүүлж байна гэсэн шалтгаанаар Орост хэвлэгдсэн 38 номыг худалдахыг Украин хориглолоо.

Хориглогдсон номуудын тоонд Оросын үндсэрхэг үзэлт Александр Дугин, Эдуард Лимонов, Сергей Глазев нарын бүтээл багтжээ. Украины Төрийн өмчийн телевиз, радиогийн хороо хориотой номуудын жагсаалтыг гаргасан байна. Тус хорооны мэдэгдсэнээр, эдгээр номоор дамжуулан ОХУ Украины эсрэг “мэдээллийн дайн”-ыг дэгдээж байгаа ажээ. ОХУ хэт давруу үзэлтнүүдийг хөхүүлэн дэмжиж, Украины зүүн нутгийн босогчдод тусалж байна гэж Украин болон Өрнөдийн улсууд буруушааж байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд