“Америкийн соёл мэдээллийн төв”-ийн нээлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-20 10:32:50
 Увс /МОНЦАМЭ/ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд төлөвлөгдсөн томоохон ажлуудын нэг нь Увс аймагт “Америкийн соёл мэдээллийн төв”-ийг байгуулах ажил юм. Тус төвийн нээлт өнөөдөр аймгийн Төв номын санд болох бөгөөд АНУ-ын элчин сайд хатагтай Женифер Зимдал оролцож байна. 
Элчин сайдыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу нар өчигдөр хүлээн авч уулзан цаашид Увс аймагт хэрэгжүүлж болох ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцлоо.
Америкийн соёл мэдээллийн төвд зочилсноор ном сэтгүүл унших, англи хэлний ярианы клубт хамрагдах, интернет ашиглах, гадаадад сурах асуудлаар зөвлөгөө авах, Америкийн тухай DVD, видео кино, зурагтын нэвтрүүлэг үзэх, соёл, олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах, АНУ-ын тухай мэдээллийг өөрийн сонголтоор үзэж сонирхох өргөн боломжтой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ