“Хог хаягдал-Баялаг” аянд Эрүүл мэндийн салбарынхан нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-21 15:43:29
"Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 01, 02 дугаар тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Захирагчийн алба, “Зүүний Хүчний Холбоо”-ноос санаачилж Дархан хотын хэмжээнд “Хог хаягдал бол баялаг”, “Хотын соёл-Хоггүй орчин” сэдэвт их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж явуулав.
 
Уг их цэвэрлэгээны ажилд тус хотын 751 иргэнийг хамруулж тэдний түүсэн дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудыг хоёрдогч түүхий эдийн үйлдвэрлэл эрхэлдэг “Сан-Оргиу” ХХК-д хүлээлгэн өгснийг тус үйлдвэр сандал хийж аймаг орон нутагтаа хандивлахаар болжээ. Тус аянд аймгийн Эрүүл Мэндийн салбарынхан нэгдэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар дамжуулж илэрхийллээ.
Хотын Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх: “Дархан сумын 9, 10, 12, 15 дугаар багуудын хогны асуудлыг шийдвэрлэлээ. Төсөв мөнгөний хүндрэлтэй гээд хогондоо дарагдаад суух биш байгаа бололцоогоо ашиглаж сүүлийн 3-4 жилд үүссэн үүсмэл хогийг арилгаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж хог хаяхгүй байх дадал төлөвшүүлж хот дотор бий болсон үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгаж дахин шинээр хог хаягдлын цэг үүсгэхгүй байх хэрэгтэй байна. Иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцож шинэ санал санаачлага гаргаж ажиллахыг нийт Дарханчуудаа уриалж байна” гэв.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ