Сумын ЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-27 12:12:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд зарим сумдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүллээ. 
Энэ ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийг зарим шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшлоор хангалаа.
Шаамар сумын эрүүл мэндийн төвд дэмжлэг болон хүрч буй 10 ор, 10 шүүгээг гардуулан өгөх үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр боллоо. Орон нутгийн удирдлагаас дэвшүүлсэн саналыг аймгийн удирдлагууд хүлээн авч, дэмжсэнээр ийнхүү Шаамар сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж хүрсэн байна.
Дээрх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгаас гурван сумын ЭМТ хамрагдахаар сонгогджээ.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ