Тавдугаар сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-01 08:50:42
УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт СЕХ-ны байранд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт болно.

10.00 цагт ШУА-ийн байранд тус академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Литэй уулзана.

10.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркийн байранд “Мэдээлэл, технологийн сорилт-Монгол” улсын уралдаан болно.

11.00 цагт АН-ын Мэдээлэл сургалт, сурталчилгааны төвд тус намаас цаг үеийг асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Д.Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос “Эрх ашгаа хамгаалъя” жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд болно.

14.00 цагт Сангийн яамны хүндэтгэлийн танхимд өнгөрсөн сарын 16-нд болсон НӨАТ-ын сугалааны азтануудад батламж гардуулах ёслол болно.

15.00 цагт "Элэгний вирусийн эсрэг хамтдаа" уриатай “Live+R” төслийн нээлт Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны байранд болно. Утас: 99106113, 99106580

Үндэсний мэдээллийн төвд                                                                                             

11.00 цагт Монголийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос Хөдөө аж ахуйн биржийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Өргүй Монголын төлөө хөдөлгөөн”-өөс арилжааны банкуудын зээлийн хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ