Энэ сард цаг агаар сэрүүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-02 11:18:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр сэрүүсч Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 
Мөн Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байх ба энэ сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно хэмээн мэдээллээ.
Цаг агаар сэрүүсч, зарим нутгаар шороон шуурга шуурах төлөв ажиглагдаж байгаа тул иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарыг мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөлөө. Мөн хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг сануулав. 
                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ