Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” дадлага сургуулилт үргэлжилж байна

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 11:37:55
Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” дадлага сургуулилтын ажиллагаа Өмнөговь аймагт өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өглөөний 7 цагт дуут дохиогоор Даланзадгад сумыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлж цаг агаарын байдлаас шалтгаалан  тараах цагаасаа өмнө иргэдээ буцааж аврах үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм. Аврах үзүүлэх сургуулилт газар хөдлөлтөөс үүдсэн гамшгийн үед авах хариу арга хэмжээ байлаа. Уг арга хэмжээ маргааш дуусна.
Д.Мишигсүрэн