ДЭМБ-аас боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг болохыг анх удаа зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-27 14:45:04

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас энэ даваа гарагт гаргасан тайландаа боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг болохыг анх удаагаа зарлалаа.

Боловсруулсан махан хүнсэнд бэкон, зайдас, хиам болон бусад лаазалсан, нөөцөлсөн мах орж байна. Уг тайланд дурдсанаар өдөрт 50 грамм боловсруулсан мах хэрэглэвэл бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлал 18 хувь өсдөг байна. Үүний хажуугаар улаан мах /түүхий/ мөн хорт хавдрын эрсдэл тодорхой хэмжээнд үүсгэдэг байж болзошгүй гэж дүгнэжээ. Харин үүнд баталгаа хангалттай байхгүй байгааг мэдэгдсэн байна.

ДЭМБ-аас маханд эрүүл мэндийн давуу талууд байгаа тул огт хэрэглэхээ болилгүй, харин хязгаартай хэрэглэж байхыг зөвлөжээ. Боловсруулсан маханд хадгалах хугацааг нь уртасгах, амтыг нь өөрчлөх бодисууд нэмсэн байдаг. Нийт хорт хавдрын 19 хувь тамхинаас үүдэлтэй байдаг бол боловсруулсан болон улаан махнаас үүдэлтэй хорт хавдрын эзлэх хувь нийлээд 3 хувь байдаг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ