Алга болсон хүүг эсэн мэнд олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Хүүг эрж хайсны үр дүнд олжээ.
Баянзүрх дүүргийн 68 дугаар дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлагаар цагдаагийнхан болон ар гэрийнхэн эрэлд гарсан бөгөөд хоёр өдөр эрж хайснаар Нийслэлийн цагдаагийн газар болон хүүгийн ар гэрийнхэн эсэн мэнд олсон талаар мэдээллээ. Одоогоор хүүг алга болсон шалтгааныг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж УБХЦГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан