Горхи-Тэрэлжид аялал жуулчлалын цогцолбор байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-05-10 15:33:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Горхи-Тэрэлжийн нутагт олон улсын стандартад аялал жуулчлалын цогцолбор барих санаачилга гарган, судалгаа явуулж эхэлжээ.
 
Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй  хад орчимд автомашины 70, дугуйн 50 зогсоолтой, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбай байгуулах юм. Тус хэсгийн автозогсоол 24 цагийн камер, харуул хамгаалалттай байх юм. Ингэснээр аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Горхи-Тэрэлж нь нийслэлд хамгийн ойр, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд  зуны улиралд өдөрт дунджаар 2000-3000 хүн аялдаг гэсэн судалгаа байдаг аж. Эдгээр аялагчдын 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирходог юм.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ