Хөдөөгийн хүүхдүүд дүрслэх урлагийн бүтээлээ дэлгэн үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Сэтгэлд буусан уран мэдрэмжээ өнгө хослон буулгасан бүтээлээ хүүхдүүд олон нийтэд дэлгэн үзүүлж байна. “Бидний ертөнц” нэртэй дүрслэх урлагийн энэ үзэсгэлэн Адаацаг сумын дунд сургуулийн багш сурагчдын дүрслэх урлагийн бүтээлүүдээс бүрджээ.
Мандалговьд хоёр өдөр дэлгэх энэ үзэсгэлэнгийн талаар Адаацаг сумын дунд сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш Б. Даваажаргал тодотгон хэлэхдээ, технологийн хичээлийн цаана дүрслэх урлагийн хичээл зарим талдаа орхигдож явдаг тал бий. Гэтэл дүрслэх урлаг гэдэг бол хүүхдийн бүтээлч сэтгэхүйгээс гадна амьдралаас бусдын анзаардаггүй тэр “өнгө”- ийг олж харж, дүрслэн буулгадаг, хүн бүрт байдаггүй тэр нарийн авъяасыг хөгжүүлж чаддаг хичээл байдаг. Хичээлийн бүтэн жилийн хугацаанд хүүхдүүд дүрслэх урлагаар хэрхэн суралцаж, хөгжиж чадаж байна вэ гэдгийг харуулж байгаа нь “Бидний ертөнц”- ийн онцлог юм гэлээ.
Б. Даваажаргал дүрслэх урлаг, технологийн багш мэргэжилтэй, Уран зургийн академи төгсөөд Адаацаг сумын сургуульд өнгөрсөн намраас эхлэн багшилсан байна. Энэ хугацаанд дүрслэх урлагийн дугуйлан хичээллүүлж, дүрслэх урлагийн төрлүүдийг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилго тавьжээ. “Бидний ертөнц”- д багш Б. Даваажаргал, түүний 35 шавь нийт 100 гаруй бүтээлээ дэлгэсэн байна. Уран зурагт байгаль, хөдөөгийн аж байдлын зураг зонхилж байгаа бол цаасан хайчилбар, эсгий дээрхи урлал, шуумал, хар зураг, монгол зураасан зураг зэрэг дүрслэх урлагийн хэд хэдэн төрлийн бүтээл багтжээ. Хөдөө орон нутагт аж төрж байгааг давуу тал болгож, хүүхдүүдээ хөдөө тал нутаг, мал, малчны амьдрал ахуй, байгалиас олж харж байгаа тэр өнгө, мэдрэмжээ дүрслэн буулгах чадварт сургахыг чухалчилсан. Дүрслэх урлагийн хорь гаруй төрөл байгаагийн арав орчмыг хүүхдүүддээ зааж, хүүхэд бүр өөр өөрийн сонирхсон төрөлтэй, бүтээлтэй болж чадсан гэлээ.

Т. Отгонтуяа