АНУ Ирак, Сирид шууд цохилт өгнө гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 13:58:56

ВАШИНГТОН. /Sputnik/. Мягмар гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер “Лалын улс” террорист бүлэглэлийг дарахаар Пентагон шууд цохилт өгнө хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэрэг Иракийн хойд нутагт аврах ажиллагаа амжилттай явуулж, Курдистаны хүчинтэй хамтран “Лалын улс”-д барьцаалагдсан хүмүүсийг сулласан юм. Сонирхолтой нь уг даалгавар бидний зөвлөгөө, тусламж үргэлжлэн хүрэхийг илтгэсэн ч америк цэргийн мөр Иракийн нутаг дэвсгэрт гарна гэсэн үг биш хэмээн Пентагон нотолсон байна.

Гэвч Батлан хамгаалахын сайд Картер АНУ-ын цэрэг Иракаар зогсохгүй Сирид даалгавар гүйцэтгэнэ хэмээн Сенатын Зэвсэгт хүчний хороонд мэдэгджээ.

“Бид “Лалын улс”-ын эсрэг боломжийг алдалгүй хамтрагчтайгаа хамтран цохилт өгөх, газраар болон агаараар дээрх шиг шууд даалгавар гүйцэтгэхээс татгалзахгүй” гэж мэдэгдсэн байна.

Картерын мэдэгдлийн хариуд Кремль илүү дэлгэрэнгүй мэдээллийг Вашингтоноос хүлээж буйг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков илэрхийллээ. “Энэ мэдэгдэл биш. Пентагон ямар санаатай байгааг бид тодруулж мэдэх болно. Одоогоор байдал тодорхой бус байна” гэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ