ӨМӨЗО-д гарсан ойн түймэр 8000 гаруй га талбайг хамраад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-05-19 21:55:19
Бээжин/МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын На Жи ойд гарсан түймэр өнөөдрийн 10:30 минутын байдлаар 8400 га талбайг хамраад байна.

 “Түймрийн II зэрэглэлийн эрсдэл”-ийн төлөвлөгөөний дагуу Ой хээрийн гал түймэртэй тэмцэх газар болон орон нутгийн төлөөллөөс 7 нисдэг тэрэг, 4000 гаруй мэргэжлийн гал сөнөөгчид, нийт 8200 гаруй хүн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн хамрах хүрээ нэг шөнийн дотор 2400 га-гаар нэмэгдсэн боловч галын эрч сулрах төлөвтэй байгаа талаар Синхуа агентлаг мэдээллэв.
 
 Бээжин хот. А.Анхбаяр
Холбоотой мэдээ