Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол ихэсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-28 15:45:51

Сонгинохайрхан дүүрэгт улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулах нас болоогүй 0-1 насны хүүхдийн дунд өвчлөл шинээр бүртгэгдэж эхэллээ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд цочмог халууралт, тууралтат өвчний хам шинжийн сэжигтэй тохиолдол ихсэж, энэ сарын 22-ны байдлаар 72 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн байна. Үүний дотор улаан эсэргэнэ, улаанбурханы сэжигтэй тохиолдол зонхилж байна.

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, халдварлалт өндөртэй, цочмог өвчин. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлана. Халуурах, нүдний салст үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрдэг байна.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаж, дархлаажуулалтд хамруулах, хүүхдэд “А” болон бусад амин дэм уулгах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэн дэрхлааг дэмжиж, асаргаа сувилгааг сайжруулах, дээрх эмнэлзүйн шинж илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утас болон эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ