Улсын малчдын зөвлөлгөөнд 30 малчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 14:50:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ ХХААХҮЯамнаас Улсын малчдын 2017 оны зөвлөлгөөн 2017 оны 5 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү зөвлөлгөөнд Өмнөговь аймгаас 30 малчин оролцох ажээ. Эдгээр малчид нь сум, аймаг, улсын сайн малчид төдийгүй, ажил үйлсээрээ шалгарсан, тэргүүний хүмүүс байгаа гэж тус аймгийн ХХААГазраас мэдээллээ. Зөвлөгөөнд оролцохоор явах гэж байгаа нийт малчдын 14 нь эмэгтэй малчид бөгөөд  сум, аймаг, улсын сайн малчдын ар гэрийн хүмүүс оролцохоор нэрээ ирүүлсэн байгаа гэнэ.
Уг зөвлөгөөнд улсын хэмжээнд сум бүрээс хоёр малчин оролцуулахаар төлөвлөсөн байгаа аж.  Мөн зөвлөгөөний ач холбогдлын талаар бусаддаа хуваалцах чадвартай байхыг зохион байгуулагчид хүүсэн байна. Тус зөвлөгөөнд оролцох малчид унааны болон буудлын зардлаа өөрсдөө хариуцах ажээ.
Дашрамд сонирхуулахад Өмнөговь аймагт 2016 оны жилийн эцсийн байдлаар 5647 малчин өрх, 9846 малчид, үүнээс эмэгтэй 4503 малчин байна. 
Д.Мишигсүрэн
 
Холбоотой мэдээ