УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-25 14:15:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцээд хуралдаанаа цуцлав.

Учир нь үдээс хойш Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо анхдугаар хуралдаанаа хийх болсон байна. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс чөлөө хүсч байгааг бүлгийн дэд дарга Ж.Батзандан уламжилсан. 
 
Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хүлээн авч байгаагаа мэдэгдээд үдээс хойшхи хуралдааныг цуцаллаа.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар гуравдагч хөршийн 6 улсад суух Элчин сайд нарыг томилсон. Мөн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоол, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталсан юм.
Б.Туул
Холбоотой мэдээ