Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт төрийн байгууллагад ажиллаж буй 13 төрийн албан хаагч өргөсөн тангаргаасаа няцвал төрийн өмнө хариуцлага хүлээхээ батлан тангараглаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллахаа илэрхийлж тангараг өргөлөө.
Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төр түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн жинхэнэ албан хаагчдад аймаг орон нутгийн удирдлагууд, хамт олон, гэр бүлийнхэн нь баяр хүргэж, ажлын амжилт хүсч байлаа. Тус аймгийн хэмжээнд 6000 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд энэ онд бүх төрийн албан хаагчид “ЗИС”-ийн зарчим буюу зүтгэж, итгэж, сэтгэж ажиллах үүргийг аймгийн Засаг дарга өгчээ .Өөрөөр хэлбэл төр түмнийхээ төлөө мэдлэг чадлаа дайчлан зүтгэж, иргэдийнхээ итгэлийг даан шинэ зүйлсийг сэтгэн ажиллаж үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа