“Бурхан багшийн сэрэг дүр”-ийн барилгыг дахин засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 12:33:56

Орхон аймагт баригдаж дуусдаггүй нэг барилга бий. 2006 оноос эхэлж барьсан “Бурхан багшийн сэрэг дүр”–ийн барилгыг энэ жил дахин засварлаж орон нутгаас 79 сая төгрөг зарцуулжээ.

2012 онд барилгын ажлын эхний хэсэг буюу сэрэг дүрийн барилга дуусч тохижилтын ажил үлдлээ гэсэн боловч харамсалтай нь дараа жилээс барилгын гагнаас муудаж ус гоожиж эхэлсэн юм. Иймд 2012, 2013, 2014 онуудад АИТХ-ын шийдвэрээр багагүй мөнгө төлөвлөж засч эхэлсэн. Тэр ч байтугай гадна талыг нь өнгөлөх хуудас ялтсан алтыг өнгөрсөн хавар иргэдэд борлуулж эхэлсэн. Гэтэл одоо үүнийгээ больж бурханаа алтдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, “Мэдрэхүйн мэлмий” ХХК 79 сая төгрөгөөр Бурхан багшийн сэрэг дүрийг гагнаж, алтдахаар боллоо. Барилгын ажлаа наймдугаар сарын 25-нд эхэлсэн байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ