Босогчид Төв Ази руу нэвтрэхээр зэхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-29 14:14:30

ТЕГЕРАН. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Төв Азийн орнууд руу нэвтрэхээр төлөвлөж байна гэж Ираны шашны дээд удирдагч, аяатолла Али Хаменеигийн зөвлөх Али Акбар Велаяти мэдэгдэв.

Иран болон ОХУ-ын аюулгүй байдлын хүрээний бүс нутаг болох Төв Ази руу террористууд нэвтрэх зорилготой байна гэж Али Акбар Велаяти ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих газрын дарга Виктор Ивановтой уулзах үеэр мэдэгдсэнийг “Iran Daily” уламжилжээ.

Мөн тэрбээр, Төв Азид аюултай байдал үүсгэх уг төлөвлөгөөг ОХУ болон Иран хайхралгүй орхиж болохгүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ