Үндэсний сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-06-05 13:14:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд «Толбо нуур»-ын жуулчны бааз дээр үндэсний сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа гэж аймгийн Сурын холбооны нарийн бичгийн дарга Ч.Буян-Өлзий мэдээллээ.
Тэмцээн цуваа харваагаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд 52 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Н.Алтантулга 40 сумнаас 35 онож түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Л.Мөнхзул 18 оноо, хүүхдийн харваанд А.Мөнхбилэг 32 сумнаас 26 онож тус тус 1 дүгээр байранд шалгарчээ.
Дашрамд хэлэхэд, тус аймгийн харваачид амжилтаараа улсад тэргүүлдэг юм.  Аймгийн  Сурын холбоо 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Урианхай сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол саяхан хуралдаж холбооныхоо тэргүүнээр «Цамбагарав өгөөж» ХХК-ны захирал Б.Энхболдыг сонгосон байна.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ