ЭЕШ-ын дүнгээр аймгуудыг Өвөрхангай, нийслэлд Сүхбаатар дүүрэг толгойлов

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-06-09 09:07:00
Энэ жилийн  элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/  ирэх долоо хоногийн лхагва гаригт  эхэлнэ. Боловсорлын үнэлгээний төв /БҮТ/-д шалгалтад  орохоор 40 388 иргэн бүртгүүлжээ. Тэднээс 87 хувь  нь энэ онд ерөнхий боловсорлын дунд сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагчид . Харин 13 хувь нь өмнөх жилүүдийн төгсөгчид юм. БҮТ-өөсЭЕШ-ыг дүгнэхдээ анхны оноог хэмжээст оноонд шингээж улсын дундаж оноог гаргадаг аж. Гэхдээ хичээл бүрийн анхны оноо өөр өөр байдаг юм байна.Энэ нь хичээл бүрийн улсын дундаж онооо өөр өөр байна гэсэн үг. Улсын дундаж оноог  олон улсын  үнэлгээний аргачлалаар тооцож гаргадаг гэнэ.  Стандаартаар  дундаж онооны  хазайлт нь дээшээ,  доошоо  100 байна хэмээн  норомчлогдсон байна.  ЭЕШ- ын  2016 оны улсын дундаж оноог 500 байна хэмээн тогтоожээ.

Ерөнхий боловсорлын дунд сургуульд суралцагчдын ЭЕШ-д  үзүүлсэн оноог аймаг тус бүрээр нь, нийслэлийн дүүргүүдийг  аймгуудаас тусд нь эрэмбэлж ирсэн байна.  Ингэхдээ  ерөнхий  болон хичээл тус бүрээр нь жагсаалт  гаргажээ.  Тухайлбал тухайн аймаг, дүүргээс хэдэн хүүхэд  тухайн шалгалтад орсон. Тэдний авсан онооны нийлбэрийг  дундчилан гаргасан гэсэн үг гэж мэргэжилтнүүд ярилаа.
Ерөнхий үзүүлэлтээр 2016 онд нийслэлийн  сургуулиудыг дүүрэг тус бүрээр нь  байр эзлүүлэхэд, Сүхбаатар дүүргийн сурагчдын   дундаж  оноо  улсын дундажаас  33 хувиар дээгүүр буюу 533.3  оноогоор бусдыгаа тэргүүлсэн  байна.  2016 онд тус дүүргээс 9576 сурагч ЭЕШ-д оржээ. Математикийн шалгалтын улсын дундаж оноо 524 байхад, Сүхбаатар дүүргийн шалгалт өгсөн сурагчдын дундаж оноо 545 байж мөн л нэгдүгээр байрт шалгарчээ. Түүнийн араас  нь Чингэлтэй, Баянгол, Баянзүрх,  Багануур,  Сонгинохайрхан, Багахангай, Хан-Уул,  Налайх дүүргийн сурагчид авсан оноогоороо  жагссан байна.  Нийслэлийн есөн дүүргээс тав нь ЭЕШ-ын  улсын дунджаас дээгүүр оноо авч  амжилт үзүүлсэн байх юм. Монгол хэлний шалгалтаар нийслэлийн дүүргүүдээс Баянгол дүүргийн сурагчид 520 оноо авч түрүүлсэн аж.

ЭЕШ-ын ерөнхий оноогоор   аймгуудаас Өвөрхангай аймгийн  сурагчид  хамгийн өндөр оноо авч  21 аймгийг тэргүүлсэн байна. Тус аймгаас  4472 сурагч шалгуулсан. Тэдний  авсан онооны дундаж, улсын дундж 500-аас дээгүүр  528.1 байсан байна.  Дараа нь   Дорнотоос  2360 сурагч шалгуулснаас дундаж нь 515.8, гуравт Завханаас  3354  сурагч шалгуулсанаас дундаж нь  509.4,  дөрөвт Дархан-Уулаас  4905 сурагч шалгуулсанаас дундаж нь 508.4,  тавд Орхоноос 4906 сураргч шалгуулсанаас дундаж нь 508.4, оноотойгоор  эхний тавд орсон  аж.

Сурагчид нь  дундаас доогуур оноо авсан аймгууд гэвэл   Ховд,  Дундговь, Увс, Төв,  Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Хэнтий хамгийн сүүлд буюу 21 дугаарт  Баян-Өлгий аймаг оржээ.  Баян-Өлгий аймгийн сурагчдын ЭЕШ- ад авсан оноо улсын дундаж 500 онооноос 44,5 хувиаар доогуур  байжээ.

ЭЕШ авсан оноог хичээл тус бүрээр нь цааш нь авч үзье.Тухайлбал өнгөрсөн жил  матметикийн  шалгалтын   улсын  дундаж оноо 524 байсан байна. Улсын дунджаас дээгүүр  оноо авсан аймгуудыг  Завхан аймгийнхан толголж  Өвөрхангай, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгийн сурагчид дараалжээ. Түүнээс догуур оноо авсан  аймгууд нь Увс, Төв, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Архангай, Булган гэж эрэмбэлэгджээ. Баян- Өлгий аймгийн сурагчид хамгийн бага  оноо авч сүүл мушгисан байх жишээтэй.

Хэлний шалгалтын оноог нь авч үзье.  Ангил хэлний шалгалтын 2016 оны улсын   дундаж нь 510 оноо  байсан байна. Тэгвэл Өвөрхангай, Дорнод, Дархан- Уул, Ховд гэсэн дөрвөн аймгийн сурагчид түүнээс  дээгүүр оноо авчээ. Бусад нь нэрлэсэн 510 оноонд хүрээгүй гэсэн үг.  Харин орос хэлний шалгалтын дундаж оноо 511 байсан юм билээ. Тухайн хэлны шалгалтын дундаж оноог    Дорнод, Бая-Өлгий, Орхон гурван аймгийн сурагчид  давсан байх юм. Бусад аймгийн сурагчид  дундаж оноонд хүсэнгүй.
 
Хэлний шалгалтад энэ жил сонсоод ойлгох  чадвар сорьсон даалгавар оруулжээ. Шалгалтын агууллагад ийм өөрчлөлт орсонтой холбогдуулан  монгол, орос, ангил хэл тус бүрээр  20 ширхэг жишиг даалгавар боловсруулан БҮТ-ийн сайтаар  сурагчдад хүргэж байгаа юм байна. Монгол хэлний шалгалтын дүнг авч үзвэл өөр дүр төрх харагдана. Монгол хэлний улсын дундаж оноо 499 байжээ. Тэгвэл Өвөрхангай аймгийн сурагчдын дундаж оноо   542 байж бусдыгаа тэргүүлжээ. Хоёрдугаар байранд нь Төв аймгийн сурагчид 515 оноогоор орсон юм билээ. Энэ хоёр аймгаас гадна Дундговь, Өмнөговь, Орхон, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, хэнтий, Ховд аймгууд  улсын дунджаас дээгүүр оноо авсан байх жишээтэй. Тэгвэл Баян-Өлгий аймгийн сурагчид 380 оноо авсан нь улсын дунджаас 119 оноогоор доогуур байна.
 
Баян-Өлгий аймаг 100. 000  хүн амтай, үнэмлэхүй олонхи нь Казаак түмэн. Тэдний хувьд үндэснийхээ хэлээр сурч боловсрол эзэмших , соёл урлаг  аа хөгжүүлэх бүрэн эрхтэй. Харин аймгийн хүн амын 99 хувь нь Монгол улсын иргэн байдаг гэж тус аймгийн вэйф сайтад бичсэн байна. Монгол улсын иргэний хувьд казаак түмэн эх хэлнээсээ гадна Монгол хэлийг зайлашгүй эзэмших  хэрэгтэй юм билээ.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлд “ Монгол хэл, төрийн хэл мөн” гэсэн заалт бий. Төрийн албан хэрэг манай улсад монгол хэлээр явна.Монгол Улсын иргэний хувьд тэднээс  төрийн аливаа үйл хэрэгт оролцох болоход нь монгол хэл зайлашгүй шаардлагатай болж байгаа юм. Ийм байхад Казаак түмэн үр сад ,хойч үе монгол хэлний дандаа шалгалтад улсын дунджаас доогуур дүн үзүүлээд байж болохгүй.Казаах түмэн төрлөх хэлнээсээ илүү төрийн хэлийг зайлашгүй эзэмших хэрэгтэй болж байна.Тэдэнд монгол хэлийг эзэмших  боломжийг цаг алдалгүй  монголын төр  бүрдүүлж өгөх үүрэгтэй болов уу.

Ерөнхий болон математик, монгол, ангил орос хэлний шалгалтад Өвөрхангай, нийслэлийг Сүхбаатар  дүүрэг тэргүүлж байна. Энд дурьдхад Дорнод, Дархан-Уул, Орхон зэрэг аймгууд, Чингэлтэй Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ жигд амжилт үзүүлсэн байна. Бусад нь тэдний сургалтын арга барилаас суралцах хэрэтэй болжээ.

Улсын дундаж оноо гэдэг бол Их, дээд сургуульд элсэх босго оноо биш. Элсэлтийн Босго оноог сургууль тус бүр өөр өөрсдөө тогтооно. 2017 оны ЭЕШ орох гэж байгаа сурагчдад, өнгөрсөн жилийн сурагчдаас илүү өндөр амжилт үзүүлэхийг хүсье..
                                                                                                                                                                         Г.Эрдэнэбат
Холбоотой мэдээ