Өнгөрсөн зун Дорнод, Баянхонгор аймагт агаарын температур хамгийн халуун байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-09 17:32:17
Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зун дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил байсан бол манай улсын хувьд Дорнод, Баянхонгор аймагт агаарын температур бусад нутгаас харьцангуй өндөр байжээ. Тухайлбал 2016 оны 8-р сарын 3-нд 41,9 градус хүрсэн байна.
Тэгвэл энэ жил ч мөн адил халах төлөвтэй гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. Харин зуны туршид буюу намрын сэрүүн орох хүртэлх 6-9 дүгээр сарын хооронд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, 6-р сард Дорнодын ихэнх нутгаар, 7,9 дүгээр сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, 8-р сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Энэ сард Дорнодын хойд сумдын нутгаар халах ч бусад нутгаар хур тунадас ахиу орно.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ