Ихэр хүүхэдтэй болон одонтой эхчүүдийн үгийг сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-12 17:34:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ихэр хүүхэдтэй болон одонтой эхчүүдийг хүлээж авлаа. Тус аймаг 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд сар бүрийн 11-ний өдөр залуучуудаа сонсож хэвшээд байгаа. Энэ сарын “Залуучуудаа сонсох өдөр”-өөр ихэр хүүхэд болон одонтой ээжүүдтэй уулзсан нь энэ юм.
Уулзалтад оролцогчид залуучуудын гарааны бизнесийг дэмжих, 4-өөс дээш настай ихэр хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлэх, 5-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилалд хамруулах, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг хүсч байсан. Аймгийн удирдлага “Олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн орон нутгийн бодлого арга хэмжээг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ” гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
“Залуучуудаа сонсох өдөр”-т 180 гаруй иргэн хамрагдаж тэднээс 20-иод санал хүсэлт гаргасны 11 саналыг өнөөдрийн байдлаар ажил хэрэг болгон эхлүүлээд байна гэж тус аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Нансалмаа ярив. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ