Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй 300 гаруй лам Хөвсгөлчүүдэд зориулж ном айлдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-12 18:03:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд Дарба бандидын 7-р дүрийн хувилгаан Данзанчойжилодойг сэнтийд залж бат оршил өргөх шашин, номын хөтөлбөрийг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц сүсэгтэн олон тэр дундаа багш, урлаг соёл, нутгийн удирдлагын байгууллагынханд зориулж ном айлдах гэнэ. Мөн Монголын хутагт хувилгаадууд буюу Наро банчин гэгээн, Заяын гэгээн, Ялгуусан хутагт, Гүүш гэгээн, Жалханз хутагт, Ламын гэгээн, Жонон ханчин, Догшин ноён хутагт, Гачин лам тэргүүтэй 21 аймгийн тэргүүн лам нарын төлөөлөл бүхий 300 гаруй лам хоймор нутагт заларч Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залах ёслолд оролцох ажээ.
Ёслол Мөрөн хотод ирэх баасан гарагт өглөөний 9 цагаас Хотгойдын баатар Чингүнжавын талбайд эхлэх ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ