Хан-Уул дүүргээс эхэлсэн “Сүрьеэгүй Улаанбаатар” төслийг бүх дүүрэгт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-06-13 08:33:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүрьеэгүй Улаанбаатар” төсөл ХУД-ээс эхэлсэн бөгөөд үргэлжлээд нийслэлийн бүх дүүрэгт уг төслийн хүрээнд сүрьеэ өвчний илрүүлгийг идэвхжүүлж, хамрагдалт болон эмчилгээг үе шаттай бүрэн хийж хэрэгжүүлэх юм.

Уг төслийн зорилго нь халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжиж “Сүрьеэгүй Улаанбаатар”  болоход оршино.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон асуудал төлөвлөснөөс ийнхүү эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.

Тухайлбал, БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Сүрьеэ, БЗДХ-ыг бууруулахад салбар дундын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг нийслэл, дүүргийн засаг даргын холбогдох хэлтсийн удирдах ажилтны дунд зохион байгуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Койка олон улсын байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 12 мянга орчим иргэдэд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхэлжээ. Мөн МУЗН-тэй хамтран орон гэргүй 900 хүнд сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхлэсэн байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ