“Шинэ усан сан” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-13 12:32:58
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд “Шинэ усан сан” төсөл 3 дахь жилдээ үргэлжилж байна. Чойбалсан хотын хувьд хүн амын тал илүү хувь нь гэр хороололд амьдарч, 33 усан сангаар дамжуулан ундны усны хэрэгцээгээ хангадаг.
Эдгээр усан сангуудыг 1970-аад оноос хойш тасралтгүй ашигласнаар байр сав, гадна орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй болоод байсан юм. Тиймээс 2015 оноос эхлэн дээрх 33 усан сангийн 28-ийг үе шаттайгаар шинэчлэн засварлажээ.  
Энэ жил төслийг үргэлжлүүлэн ус түгээх нэг байрыг засварлаж, нэг усан санг шинээр барьж, 2 усан сангийн эрүүл ахуйн бүсийг шинэчлэн хашаажуулахаар төлөвлөөд байна. Уг ажлын гүйцэтгэл одоогоор 30 гаруй хувьтай явна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ