Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК иргэдийн хүсэлтийг сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:50:23

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажлын хүрээнд Төв аймгийн Алтанбулаг, Зуунмод, Сэргэлэн суманд 90 километрийн урттай цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

Иймд бүтээн байгуулалттай холбоотойгоор байгаль, хүн амд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхээр 70044299, 94060024 Naranmandakh@ecotrade.mn хаягийг иргэдэд нээж, санал хүсэлтийг нь авч байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний урьдчилан тооцоолсноор газар эзэмшил, тоосжилт, тээврийн хэрэгслийн хурд хязгаарлах, түр зам байгуулах, усалгаа хийх, чимээ сааруулагч ашиглах зэрэг арга хэмжээ авах аж. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ