21 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-21 14:22:50
Дорнод /МОНЦАМЭ/. Нийгмийн хамгааллын салбарын Нээлттэй хаалганы өдрийг Дорнод аймагт зохион байгуулж, энэ үеэр 21 иргэнийг ажилд зуучилжээ. Нээлттэй хаалганы өдөрт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээний 3 агентлаг, 2 мэргэжлийн боловсролын сургууль, БСУГ, ЭМГ болон ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдан дэмжлэг авсан иргэд оролцсон байна. Энэ үеэр ХХҮГ-аас ажилд зуучлах, бүртгэл сэргээх, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүд, ажлын байр, насны хишиг, хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр тэтгэмж, өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Тодруулбал, халамжийн чиглэлээр 1231 иргэнд, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 883 иргэнд үйлчилсэн байна.
Түүчнлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 43, Дорнод Политехникийн коллежид 22 суралцагч шинээр бүртгүүлжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ