Аймгийн нэгдсэн эмнэлэг цахилгаан шаттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-21 15:41:17
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт цахилгаан шат байрлуулах засварын ажил эхэлжээ.
АНЭ гурван давхар. Анх барилгыг барихад цахилгаан шатны хэсэг тусгайлан гаргасан боловч шатыг нь байрлуулаагүй юм байна. Өндөр настан болон хүнд өвчтөнийг эмнэлгийн ажилтнууд ар гэрийнхэнтэй нь хамтран дамнуургаар дээш доош зөөсөөр өнөөг хүрсэн. Энэ нь өвчтөн болоод ажилчдад маш хүндрэлтэй асуудлын нэг болоод байсан юм. Тийм ч учраас цахилгаан шатны асуудлыг салбарынханд удаа дараа тавьж байсан. Харин аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ийнхүү эмнэлгийг цахилгаан шаттай болгох ажил ийн эхэлж байна. Цахилгаан шатны ажлыг Төмөртэйн цайрын үйлдвэр 600 сая төгрөгийн сахүүжүүлж байгаа юм.
Засварын ажилд нээлттэй тендэр зарлаж, ажлыг гүйцэтгэгч компанийг шалгаруулжээ. Шат байрлуулах хонгил бэлэн байгаа учир гүйцэтгэгчийн зүгээс цахилгаан шатны стандартын дагуу тухайн хонгилд тохируулан өөрсдөө зураг төслөө гарган, ажлаа гүйцэтггэх юм. Эмнэлгийн ачааны болон хүн зөөврийн гэсэн хоёр төрлийн шат байх аж.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ