Бразил, Монгол хооронд визгүй зорчино

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-02 10:53:55

ЛОНДОН. /Relocatemagazine/. Хүчин төгөлдөр бичиг баримттай монголчууд аялал, жуулчлал болон бизнесийн зорилгоор нэг жилд 90 хүртэлх хоногоор Бразилд зорчиж болно. Энэ хугацааг Бразилын эрх баригчдын зөвшөөрлөөр нэмж 90 хоногоор сунгуулах боломжтой.

Бразилчууд мөн адил нөхцөлөөр Монгол руу аялах боломжтой. Гэсэн хэдий ч, судалгаа шинжилгээ хийх, нийгмийн ажил гүйцэтгэх, техникийн тусламж үзүүлэх, уран сайхны болон шашны ажиллагаанд оролцох зэрэг төлбөртэй ажил хийх буюу 90 хоногоос илүү хугацаагаар байх шаардлагатай үед Бразил болон Монголын хуулийн дагуу зохих ёсны визийг тус хоёр улсын иргэд авах ёстой.

Бизнес болон аяллын зорилготой иргэд 90 хүртэлх хоногоор хоёр улсад визгүй зорчих ч төлбөртэй үйл ажиллагаа явуулах тохиолдолд виз авах шаардлагатай ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ