Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Өвөрхангайн 19 суманд ажиллалаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:02:36

Масс агентлагаас хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон орон нутгийн уулзалт зөвлөгөөнөө Өвөрхангай аймгийн 19 суманд амжилттай зохион байгууллаа.

10 сарын 29-д сүүлчийн сум Арвайхээр суманд уг уулзалт зөвлөгөөн болж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч М.Мөнхбаяр, Арвайхээр сумын Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хорооны дарга Г.Оюунчимэг болон аймгийн төвийн олон баялаг бүтээгч иргэд оролцлоо.

Тус аймаг  жилдээ 150 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээс 60 хувийг мал аж ахуй, газар тариалангийн салбараас бүрдүүлдэг. Тиймээс уулзалтын үеэр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний талаар түлхүү санал тавигдаж, баялаг бүтээгдэж байгаа ч түүний борлуулалт муу байгаа талаар ярьж байсан юм. Израйл гутлыг монголчлон үйлдвэрлэх, уламжлалт аргаар нэхий боловсруулж дээл хийх гэхчлэн олон сайхан санаанууд баялаг бүтээгчдийн дунд байгаа ч эргэлтийн хөрөнгөнөөс шалтгаалан үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч чадахгүй байгааг ч дуулгаж байв. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь цаашид зээлийн сантай болохоор шийдвэр гаргаж, он гараад илүү бодлогын хүрээнд ажил хэрэгч хандахаа амлалаа.

Уулзалт зөвлөгөөний үеэр иргэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүнээр элссэн бөгөөд улсын хэмжээнд 6000 гаруй гишүүнтэйгээс 700 орчим нь Өвөрхангайн иргэн байгааг холбооныхон хэлж байлаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ