Түймрийн голомтод ажиллагсдад хэт халалт хүндээр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-03 18:42:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хэд хоногийн өмнө Сэлэнгэ аймагт гурван түймэр асч байгаа мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл дахин хоёр түймэр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт таван ой хээрийн түймэр асч байна. Ойрын өдрүүдэд хэт халж байгаа учраас түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид болон иргэд ихээхэн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажээ.
 
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Ерөө, Хүдэр, Мандал сумдад нийт таван ой хээрийн түймэр асч байна хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Хүдэр сумын Шоргоолж, Моностой хэмээх хоёр газарт түймэр асч байгаа бөгөөд энд ажиллаж байгаа хүмүүст гал унтраах зориулалтай үлээгч рело, ус заагч сав, хувцас хэрэглэл дутагдалтай байсныг УИХ-ын гишүүн Н.Оюундарь тус суманд ажиллах үеэрээ өнөөдөр буюу 3-нд гардуулан өглөө.
Мөн энэ үеэр Онцгой Байдлын Ерөнхий Газраас нэг машин орон нутагт олгуулахаар болсоныг мэдэгдлээ. Сэлэнгэ аймагт асч буй дээрх таван түймэрт аймгийн ОБГ-ын 85 алба хаагч, тухайн орон нутгуудаас 122 иргэн ажиллаж байна. Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ