“Үндэсний өгөх өдөр”-өөр ихрүүдэд байр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 17:32:34

Жил гаруйн өмнө  гурван ихэр хүү мэндэлж  Дорнодынхны хувьд  түүхэн баярт мөч тохиосон. Гэр хороололд энгийн даруухан амьдрах болсон тэдний амьралд санаанд оромгүй сайхан үйл явдал саяхан тохиожээ.

Өчигдөр буюу 11-р сарын 1-нд “Үндэсний өгөх өдөр”-өөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн хувийн хөрөнгөөр барьж босгосон “Залуус” хороололд 2 өрөө байр бэлэглэв. Энэ гурван ихрээс гадна хоёр, хоёроор ихэрлэсэн 4 ихрүүд гээд хоёр гэр бүлийн арав гаруй хүн тохилог сууцанд амьдрах боллоо.

Байрны түлхүүр гардуулах ёслол болж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энх тунх өсөн бойжиж байгаа хүүхдүүд болон гэр бүлийнхэнд нь сайн сайхныг хүсээд Дорнодынхон олуулаа болохыг бэлгэдэж өрхийн тэргүүнүүдэд түлхүүрийг гардуулав.

“Үндэсний өгөх өдөр”-ийг Монгол Улсад зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ өдөр хүмүүс бие биедээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм хайрлаж, халуун сэтгэлийн гараа сунгадаг уламжлалтай. Хүний амьдралын амин чухал асуудлыг ингэж шийдсэнээр  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  Дорнодынхны хүндэтгэлийг хүлээж чадав.

Хамгийн сонирхолтой  нь Баттулга, Ганзориг нарын гэр бүлийнхэн энэ тухай огт сонсоогүй байж, дээрх хоёр гэр бүлд гэнэтийн бэлэг барьжээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ