Л.Амартуяа:18-25 насны сонгогчдын идэвх сул байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2017-07-07 09:35:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07.00 цагт эхэллээ. Манай сурвалжлах баг Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 1620 дугаар хэсгийн санал авах байранд очиж сурвалжлав.

Тус хорооны 2715 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад  бүртгүүлжээ. Хэсгийн санал авах байранд 08.40 цагийн байдлаар 167 сонгогч саналаа өгчээ.
“Манай хэсгийн санал авах байр 07.00 цагт нээж саналаа авч эхэлсэн. Одоогийн байдлаар 167 сонгогч санал өгч, ирц 6.63 хувьтай байна. Насны хувьд 56-аас дээш насны сонгогчид илүү идэвхтэй, 18-25 насныхны идэвх харьцангуй сул байна. Энэ удаагийн сонгуульд санал өгсөн иргэдийн цагаан хуудсыг СЕХ-ны шийдвэрээр хурааж авч байгаа. Үүнд сонгогчид их гайхаж байна. Энэ нь өмнөх сонгуульд асуудал үүссэнтэй холбоотой. Үүнээс өөр ноцтой зөрчил одоогоор гараагүй” гэж Санал авах байрны хэсгийн Ахлах зохион байгуулагч Л.Амартуяа ярилаа.

Тус хороонд МАН-аас дөрөв, АН-аас дөрөв нийт найман ажиглагч ажиллаж байна.

Санал хураах ажиллагаа орой 22.00 цагт дуусна.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ