Г.Содном: Халхын хурдан буянуудын тоосыг хараад суух шиг жаргал үгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Наадмын алтан шар зурхайд хүлэг морьдынхоо тоосыг өргөж, нутаг усныхаа нэрийг түмнээ дуурсгасан нуруутай эрчүүдийн нэг нь Монгол улсын Манлай уяач Гончигийн Содном билээ. Тэрбээр Хэнтий нутгийн хурдны үүх түүхэнд морь уях эрдэм чадлаараа тодорсон эрхэм нэгэн бөгөөд түүний хурдан хүрэн азарга, толин хүрэн азарга, амгаа хүрэн гээд знээ алдаршуулж, эх нутгаа дуурсгасан буянт хүлгүүдийг Хэнтийчүүд бид андахгүй. Шандаст хурдан хүлгүүд уяан дээрээ тогтож ядан үүрсэж, наадам дөхсөнийг илтгэн гийнгоон дуу хадсан зуны дэлгэр цагаар Г.Содном манлайтай уулзаж, цөөн хором хууч хөөрсөнөө ийнхүү сийрүүлэв.
- Сайхан зусаж байна уу? та. Морьд хурдан биз дээ?
-Сайхан. Сайхан зусаж байна уу? Морь мал тэнхлүүн, хурд хүч сайхантай дэлгэр зун болж байна даа.
-Өсөж төрсөн нутаг ус, өсгөж хүмүүжүүлсэн аав ээжийнхээ талаар бидэнд хуучлаач?
-Хэнтий аймагт Хурх бригад гэж байх үед тэндхийн Өглөгчийн гол гэдэг газар төрсөн хүн дээ би. Миний аав Баян-Адрага сумын Ононгийн голын эрэгт төрж өссөн гэдэг. Харин ээж маань Батширээт сумын унаган хүн юм. Ээж маань одоо 90 насыг зооглон энх тунх амьдарч байна. Ийм сайхан баян хангай, алтан дэлхийд төрсөн их хувь заяандаа талархаж явах юм даа. Аав ээж маань айл болохдоо Батширээт нутагт суурьшсан юм билээ. Аав маань шаггүй уяач хүн байсан. Биндэр, Гурванбаян, Өмнөдэлгэр гээд энэ хавийн нутаг усны аль сайн гэсэн адуу малыг цуглууж, Дэнзэнгийн Чогсом, Толбын Цэрэнжамц гээд алдартай сайн уяачидтай хамт морь уядаг байсан гэдэг. Би 40 гартлаа Батширээт сумандаа амьдарч байгаад хожуу аавынхаа Адарга нутагт ирж, Хөх чулуу гэдэг газарт суурьшин амьдарч байна.
- Танай нутгаар зуншлага хэр байна вэ?
-Өнгөрсөн өвлийн хувьд манай нутаг өвөлжилт хүндхэн талдаа болж өнгөрсөн. Гэхдээ баянхангай маань тэтгэж мал ахуй маань хавартай мэнд золголоо. Урь дулаан цаг сайхан эхэлж байна. Хавсарга салхитайг эс тооцвол хэд хэдэн удаа бороо хур орчихлоо. Энэ жил зуншлага дэлгэр сайхан болох төлөвтэй байна.
-Та хэзээнээс бие даан морь уях болсон юм бэ?
-Би гэдэг хүн багаасаа л морины нуруун дээр өссөн. Манайх өвөг дээдсээсээ морь малыг сайхан эдэлдэг хүмүүс байсан гэдэг юм. Аавын маань саданд нэртэй сайн уяач хүн ч байсан юм билээ. Урьд цагт бооцоо, мөрийтэй морин уралдаан их хийдэг байж. Тэр садангийн хүн нь усан засалгын аргаар морийг уяж хурдлуулдаг онцлогтой байсан гэдэг. Миний эцэг хүүхэд байхдаа морины ажилд нь туслангаа арга барилыг нь харж сурдаг байсан гэж ярьж байсан. Аав маань 1978 онд буюу одоогоос 40 жилийн өмнө надад хусуур сойзоо тайлж өгөөд “Монгол улс гэж байгаа цагт морь хурдлуулах тоглоом байх л болно. Хусуур сойз зүүсэн, хүүхэд дагуулсан хүн ямар ч айлд орсон сайхан хүндлэгдээд л гардаг юм. Морь уях эрдэм чадлаа битгий тасалдуулаарай” гэж захиж байсан. Аавын минь өвлүүлсэн унаач хүүхдийн эмээл, морины эд хэрэглэл одоо ч надад хэрэглэгдэж байдаг. Аавынхаа захиасыг биелүүлж 40 жил морь уяж явна даа. Халхын хурдан буянуудын тоосыг харах шиг жаргал үгүй.
- Таны амжилтын гараа анхны айраг хамгийн сайхан дурсамж биз?
-Тэгэлгүй яахав. Анх 1978 онд сумынхаа наадамд даага, соёолон, азарга гэсэн 3 нас уялаа. Азарга маань дундуур давхиж, соёолон, даага хоёр маань аман хүзүүдсэнээр уяач болох гараа маань эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш нойр хоолоо хасан байж морь малынхаа уяа сойлгыг тааруулан, хурдан моринд дурлах болсон доо.
- Адууныхаа хурдыг та хэрхэн сэлбэж сайжруулсан бэ?
-Адуу гэдэг амьтныг зүгээр л барьж аваад уралдуулдаг зүйл биш. Аав маань намайг цэргээс халагдаад ирэхэд нэрт уяач Дэнзэнгийн Чогсом гэж хүнээс нэг бор үрээ авч өгсөнөөр адууны маань эцэг тал эхэлсэн. Дараа нь би өөрөө Биндэр сумын Салхи Намсрай гэдэг хүнээс хоёр унагатай гүү, нэг азарга авсан юм. Тэр 2 гүүний маань нэг нь Мөнххааны Баадуу Доржийн адуу угшилтай. Хуучны Идэрмэг сумын Гэндэнжав гэдэг хүнээр дамжиж ирсэн гүү юм билээ. Унагалдаггүй хэрнээ айхтар хурдан учир морь уургалахдаа унадаг байсан юм билээ. 11 хүрээд унагалаад байхад нь би охин унагатай гүү авч байсан юм. Дагаж ирсэн охин унага нь хожим надад олон сайхан хурдан төрүүлж өгсөн дөө. Гүү талаасаа миний адуу тэгж хурдаа сэлбэж эхэлсэн дээ.
- Таны дунд хүү уяач удмаа залгаж, аймгийн алдарт уяач цолонд хүрчээ. Өөрийнхөө сурсан мэдсэнээ 3 хүүдээ зааж сургадаг байх?
-Тийм ээ. 5 хүүхэд багаасаа хурдан морь унаж өссөн. Сайн ч унаачид байлаа. Одоо бол миний 3 хүүгээс 2 нь морь уяж байна. Дунд хүү С.Энхтөр маань 2015 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Ирээдүйтэй сайн уяач болж байгаа. Мөн Хэнтий аймгийн Залуу уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Бага хүү С.Энх-Амгалан маань мөн моринд дуртай. Морь уях эрдэмд суралцаж, ахиж байгаа уяач. Хүүхдүүд маань морь малыг сайхан эдэлдэг. Би хүүхдүүддээ өөрийн мэдсэн сурсанаа зааж зөвлөлгүй яахав.

- Хурдан морийг унаачгүйгээр төсөөлөх аргагүй дээ?
-Тэгэлгүй яахав. Би олон сайхан унаач хүүхдүүдтэй. Анхны унаач маань одоо 50 гарсан хүн байх жишээтэй. Хамгийн бага унаач маань 4 настай унаж байлаа. Миний хувьд хүүхэд, морь хоёр мэнд, алтан шар зам маань өлзийтэй байвал энэ хүртэл ирсний хэрэг бүтлээ хэмээн залбирч байдаг.
- Уяачийг мэргэжилтэн гэвэл энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
- Ахмад уяачийн хувьд харахад одоогийн уяачийн ажил бараг л мэргэжил болсон байна. Моринд дуртай монгол эр хүн төрийнхөө наадмын алтан довон дээр буучихаад халхын хурдан буянгуудын тоосыг хараад суух шиг жаргал хаа байхав. Зарим хүн морио айрагдсангүй гээд сэтгэл гундуу байдаг. Ер нь тэгээд уяачийн ажлын хамгийн сайхан нь наадмын дараа алдаа оноо, амжилтаа цэгнээд өөрөө өөртөө дүн тавьж суух юм шүү дээ.
- Таны хувийн дээд амжилт гэвэл?
-Амжилт гаргаж айраг түрүү ахиу наадсан гэвэл нэг жил аймгийнхаа наадмаас таван түрүү, таван айраг хүртсэн явдал юм даа. Эрт дээр үеэсээ хурдтай хаан довон дээр таван түрүү, таван айраг авна гэдэг баргийн аавын хүүд тохиох завшаан биш гэж хувьдаа бахархаж явдаг.
- Түмэн олондоо хандаж юу хэлэх вэ?
-Хан Хэнтий нутгийн түмэн олон та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Их цэнгэл баяраараа барилдах бөхчүүдийн бяр их, мэх нь уран, уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөлөг нь хурдан,
харвах мэргэчүүдийн сум нь оночтой, цэц нь мэргэн байх болтугай гэж ерөөе.
- Ярилцсанд баярлалаа.

Д.Одонтунгалаг