Увсаас хоёр гавъяат төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-11 18:55:19
 Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан байна. Эдгээр хүмүүсийн шагналыг аймгийн баяр наадам дээр гардуулан өглөө. Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монгол Улсын начин Доноровын Төрмөнх, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор “Түлш дулааны нэгдэл”-ийн захирал Дарамын Сурмаажав нар шагнууллаа.
Харин Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “Ёл алтан од” ХХК-ийн захирал Жанчивын Алтангэрэл, “Бадамлянхуа” эмнэлгийн захирал Намсрайн Бадам, Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Сономын Лоохууз, Тэс сумын 2-р багийн өндөр настан Өөдлөхийн Лхамсүрэн, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Цэндийн Лумжав нарын арван хүн шагнагдсан юм. Тэрчлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, салбарын тэргүүнүүд, спортын зэрэг, цол, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар олон хүмүүс шагнагдсаныг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.
Б.Замбал
Холбоотой мэдээ