Төрөх тасгийн засварын ажил 80 орчим хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-18 13:48:15
Дорноговь //МОНЦАМЭ.Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дотоод  засварын ажлыг “Айсуй хөгжил” ХХК тавдугаар сарын 22-ноос эхлэн гүйцэтгэж байгаа.
Засварын ажлын гүйцэтгэл энэ оны долдугаар сарын 18-ны байдлаар 80 орчим  хувьтай гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан хэлэв. Харин зургадугаар сарын 12-ны байдлаар засварын ажил 60 гаруй хувьтай байсан.
Гүйцэтгэгч компани төрөх тасгийн нэг, хоёрдугаар давхрын нийт 1300 ам метр талбай буюу өрөөнүүдийн хана, тааз, давхар хоорондын шатны хэсгийг хусаж цэвэрлэж, дахин замаск түрхэж засварлаж буй. Мөн гурван давхрын зарим өрөөг засварлаж байна. Засварын ажлыг орон нутгийн 116 сая төгрөгийн  төсөвт өртгөөр хийхээр гэрээлсэн. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ