“ЭКСПО-2017”-г 1,5 сая хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-25 11:16:29
АСТАНА. /КАЗИНФОРМ/. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12:58 цагийн үед Астана хотод болж буй “ЭКСПО-2017” олон улсын төрөлжсөн үзэсгэлэнг 1 сая 500 мянга дахь үзэгч үзсэн байна. Энэ тухай тус үзэсгэлэнгийн хэвлэлийн алба мэдээллээ.

Дашрамд дурдахад, 7 дугаар сарын 11-ний өдөр ЭКСПО-2017-гийн 1 сая дахь үзэгч тодорсон бөгөөд тэр хүн нь Астана хотын нэгэн дунд сургуулийн математикийн багш эмэгтэй байжээ.

7 дугаар сарын 17-23 хүртэлх хугацаанд тус үзэсгэлэнг 285 300 хүн үзэж сонирхсон нь нэг өдөрт 40 757 хүн гэсэн үг юм. Харин үзэсгэлэн нээгдсэнээс хойших эхний долоо хоногийн хугацаанд өдөрт 23 мянган хүн үзэсгэлэнгийн танхимуудад зочилж байжээ.

Нээлтийн ёслол болсон 6 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 1 сая 484 мянга 300 хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Х.Сарнай    
 
Холбоотой мэдээ