Сайхан сумын түүх, соёлын дурсгалт газруудыг тоолж баталгаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-07 17:11:38
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сайхан суманд түүх соёлын дурсгалт газруудыг тоолж баталгаажуулжээ.
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан багийн газар нутагт байрлах нийт 60 гаруй түүхийн дурсгалт зүйл болон дурсгалт газруудаар очиж зургийг нь авч баталгаажуулсан байна. Мөн зарим дурсгалт зүйлийг хашиж хамгаалах, сэргээх талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогод тусган ажиллаж байгаа талаар сумын Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Юмчинрагчаа ярьлаа.
Тус суманд Могойн шинэ усны Уйгарын хаан Моюнчурын бичигт хөшөө, Асгатын сүг зураг, Нарийн хүрэмтийн хүн чулуу зэрэг түүхийн ховор дурсгал байдаг. Моюнчур хааны бичигт хөшөө нь дэлхийн бичээс судлалын ухааны санд нэр нь орсон манай орны найман том гэрэлт хөшөөний нэг юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ