Ерөнхийлөгч байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-04 20:52:47

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдав.

Тус байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийв.

Байнгын хороо Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд одоо тус хууль хэлэлцүүлгийн шатанд яваа билээ.

Б.Туул

Холбоотой мэдээ