Тэрбумтан Роман Абрамович, Дарья Жукова хоёр гэрлэлтээ цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./BBC/. Оросын тэрбумтан Роман Абрамович түүний эхнэр Дарья Жукова хоёр салж байгаа тухайгаа зарлажээ. “10 жил ханилсны эцэст бид хоёр салах амаргүй шийдвэрийг гаргалаа, гэхдээ бид хоёр дотны найзууд, хоёр сайхан хүүхдийн эцэг эх хэвээрээ байх төдийгүй хамтран хэрэгжүүлж эхэлсэн болон хөгжүүлж ирсэн төслүүд дээрээ цаашид хамтран ажиллах болно” гэж хос хоёрын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Уг мэдэгдэлд дурдсанаар, Р.Абрамович, Д.Жукова хоёр хүүхдүүдээ /7 настай Аарон Александр, 4 настай Лея/ хамтран өсгөх бодолтой байгаа төдийгүй Москвад байдаг орчин үеийн урлагийн “Гараж” музей, Санкт-Петербургийн соёлын төвийн хамтран үүсгэн байгуулагчийн хувиар үргэлжлүүлэн ажиллах аж.
Хос хоёр албан ёсоор гэрлэсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. 2015 онд Британийн “Times” сонин “зургаан жилийн өмнө” Р.Абрамович, Д.Жукова хоёр “нууцаар гэрлэсэн” тухай бичиж байжээ.
“Wall Street Journal” бичсэнээр, Р.Абрамович, Д.Жукова-тай 2005 онд танилцсан ба Оросын газрын тосны магнат Александр Жуковын охин Д.Жукова тэр үед 23 настай байжээ. Р.Абрамович тэр үед Ирина Маландина-тай гэрлэсэн байсан ба тэр хоёр 16 жил ханилж таван хүүхэдтэй болсон байжээ.
Р.Абрамович И.Маландинагаас салж байгаа тухайгаа 2007 оны 3 дугаар сард зарласан ба “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, И.Маландина салахдаа 300 сая доллар, Английн Уэст-Сассекс мужид эдлэн газар, Лондон хотод тансаг зэрэглэлийн хоёр байр, Францад “Chateau de la Croe” шилтгээнийг хувьдаа авч байгаа төдийгүй Р.Абрамовичийн хувийн онгоц, усан онгоцыг ашиглах боломжтой болжээ.
“Forbes” сэтгүүлийн шинжээчдийн тооцоолсноор, өдгөө 50 настай Роман Абрамовичийн хөрөнгө чинээ одоогийн байдлаар 9,2 тэрбум доллароор үнэлэгдэж байгаа ажээ.
Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааны 139-д жагсч байгаа бол Оросын хамгийн баян чинээлэг хүмүүсийн чансаанд 12 дугаар байранд ордог байна.
Р.Абрамович Английн хөлбөмбөгийн “Челси” клубыг эзэмшдэг төдийгүй “Evraz” төмөрлөгийн компанийн 31 хувь, Оросын нэгдүгээр сувгийн 24 хувийг эзэмшдэг байна.

О.Барс