“Сүхний баярт”-т оролцохоор Томск мужийг зорьлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Томск мужийн Амбан Захирагчийн урилгаар Увс аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид "Сүхний баяр" олон улсын фестиваль-уралдаанд оролцохоор өчигдөр мордлоо.
Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хурээнд зохион байгуулж буй баярт оролцож Монгол ахуй, соёл урлаг, ёс заншил, монгол сийлбэрийн урлаг, үндэсний хоол зэргээ сурталчлан таниулах аж. Томск мужийг зоригсод нь бүтэн хоёр сарын турш бэлтгэл ажил хийсэн байна.

Б.Замбал