Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Онош” эмнэлгийн хамт олон нэгэн сайхан буянтай үйлсийг өнөөдөр бүтээлээ.
Тэд аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн шаардлагатай байгаа тэргэнцэрийг гардуулсан юм. Америкт үйлдвэрлэгдсэн, тус бүр нь 365 мянган төгрөгийн өртөг бүхий том хүний болон хүүхдийн тэргэнцэрийг хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэн гардан авлаа. “Онош” эмнэлгийн захирлаар аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад саяхан халагдсан Ц.Батболд ажилладаг юм.
Тэрбээр аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа ч сайн үйлсийн аян өрнүүлдэг байсан бөгөөд Улаангом сумын алслагдсан 1-р баг буюу Чандманийн сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулж өөртөө илүү байсан цоо шинэхэн автомат угаалгын машинаа хандивлаж байсан юм. Мөн албан газрын дарга эрхлэгч нарыг уриалж сар бүр 10-100 мянган төгрөг хандивлаж Улаангом сумын цэцэрлэгүүдийг хивсэнцэртэй болгох ажлыг эхлүүлсэн билээ.
Тэрбээр өөрөөсөө сар бүр 100 мянган төгрөг хандивлаж байсан бөгөөд эхний ээлжинд мөн Чандманийн цэцэрлэгийн хоёр бүлгийг хивсэнцэртэй болгосон юм.

Б.Замбал